33 дугаар зүйл. Тосгоны Захирагч
33.1.Тосгоны Захирагч нь тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, тосгоны чиг үүргийг хэрэгжүүлнэ.
33.2.Тосгоны Захирагчаар дараах шаардлагыг хангасан иргэнийг тухайн тосгоны оршин суугчдаас сонгож, тухайн тосгоны оршин байгаа сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хотын Захирагч батламжилна:
33.2.1.удирдах ажлын туршлагатай;
33.2.2.татварын өргүй байх;
33.2.3.ялгүй байх.
33.3.Тосгоны Захирагчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
33.4.Тосгоны Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол шинээр сонгогдох Захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Захирагчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.
33.5.Тосгоны Захирагчийн үйл ажиллагааны зардлыг тухайн тосгонд хуваарилсан төсвөөс санхүүжүүлнэ.
33.6.Тосгоны Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас тогтоосон жишигт нийцүүлэн Захирагч тогтооно.
33.7.Тосгоны Захирагч энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.
33.8.Тосгоны Захирагчийн гаргасан захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл оршин байгаа сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хотын Захирагч хүчингүй болгоно.
33.9.Тосгоны Захирагч нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.