15 дугаар зүйл. Хотын Ерөнхий архитектор

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хотын Ерөнхий архитектор

15.1.Хотын ерөнхий архитекторын чиг үүргийг Хот байгуулалтын тухай хуулийн 9.3-т заасан этгээд хэрэгжүүлнэ.

15.2.Хотын ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр хотын Захирагч томилно.

15.3.Хотын ерөнхий архитектор нь ажлын албатай байна.

15.4.Хотын ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.4.1.хот байгуулалт, газар зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах, эрх бүхий этгээдээр батлуулах;

15.4.2.хот байгуулалт, газар зохион байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих;

15.4.3.инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, хөгжүүлэлт;

15.4.4.хотын хөгжлийн корпорацын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж, дүгнэлт хүргүүлэх;

15.4.5.тухайн жилийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хотын Захирагчид тайлагнах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.