19 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал
1.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагчийн болон бусад шаардлагатай зардлыг улсын төсвөөс төлнө.
2.Цэцэд маргаан хянан шалгах ажиллагааг үүсгэх үндэслэл болсон өргөдөл, мэдээлэл гаргасан иргэн орон нутагт оршин суудаг бол түүнийг Цэцийн хуралдаанд оролцсонтой холбогдсон зардлыг:
1/уг иргэний өргөдөл, мэдээлэл үндэслэлтэй гэж тогтоогдсон бол Үндсэн хууль зөрчсөн хууль, зарлиг, бусад шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан буюу Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтан;
2/хэрэв өргөдөл, мэдээлэл нь үндэсгүй болж тогтоогдсон бол уг иргэн өөрөө хариуцна.
ХОЁРДУГААР БҮЛЭГЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ҮҮСГЭХ, ХУРАЛДААНД БЭЛТГЭХ