256 дугаар зүйл. Сорьц, дээж, загвар авах
256.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор барааны сорьц, дээж, загварыг авч болно.
256.2.Мэдүүлэгч гаалийн байгууллагын зөвшөөрснөөр сорьц, дээж, загвар авч болно.
256.3.Төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу сорьц, дээж, загвар авахад гаалийн байгууллагын албан тушаалтан болон мэдүүлэгч байлцана.
256.4.Мэдүүлэгч нь сорьц, дээж, загвар авахад туслалцаа үзүүлж, үүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна.
256.5.Сорьц, дээж, загварын тоо хэмжээ нь шинжилгээ, дүгнэлтэд хүрэлцэхүйц хамгийн бага хэмжээтэй байна.
256.6.Энэ хуулийн 256.1-256.3-т заасны дагуу барааны сорьц, дээж, загварыг авсан тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд уг ажиллагаанд шинжээч, мэргэжилтнийг оролцуулж болно.
256.7.Сорьц, дээж, загвар авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.