10 дугаар зүйл. Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
10.1.Гадаадын иргэнийг Монгол Улсад урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ: /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.1.гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх;
10.1.2.гадаадын иргэн Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах;
10.1.3.Монгол улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах.
10.2.Энэ хуулийн 10.1.2-т заасан баталгааны төрөл, хэлбэр, тэдгээрийг мэдүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулийн 9.2.2-т заасан журмаар зохицуулна.
МОНГОЛ УЛСЫН ВИЗ