28 дугаар зүйл. Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух
28.1.Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн, түүнчлэн хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээд нь тус улсад оршин суух хүсэлт гаргавал гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тэдгээрт Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан хугацаагаар олгоно. /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.2.Энэ хуулийн 27.2.3-27.2.5-д заасан гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаар түүний хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдоно. /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.3.Гэр бүлийн шалтгаанаар оршин суух гадаадын иргэн нь 55 буюу түүнээс дээш настай бол тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хугацаагүйгээр олгож болно.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
28.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас гадна дараахь тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадын иргэнд Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл олгохоос болон зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
28.4.1.энэ хуулийн 28.1-д заасан зөвшөөрлийг авах зорилгоор Монгол Улсын иргэнтэй хуурамчаар гэр бүл болсон;
28.4.2.Гэр бүлийн тухай хуулийн 11.2-т заасны дагуу гэрлэлт дуусгавар болсон.