33 дугаар зүйл. Гадаадын иргэнд үнэмлэх олгох

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Гадаадын иргэнд үнэмлэх олгох

33.1.Монгол Улсад хувийн хэргээр болон энэ хуулийн 32.2-т заасны дагуу оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад оршин суух үнэмлэх олгоно.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан оршин суух үнэмлэхэд дараахь мэдээллийг тусгана:

33.2.1.овог нэр;

33.2.2.төрсөн он, сар, өдөр;

33.2.3.хүйс;

33.2.4.оршин суух үнэмлэхийн дугаар;

33.2.5.түүний 16 насанд хүрээгүй хүүхэд;

33.2.6.иргэний харьяалал;

33.2.7.оршин суух зөвшөөрлийн төрөл;

33.2.8.оршин суух зөвшөөрлийн цуврал дугаар;

33.2.9.олгосон байгууллага;

33.2.10.хүчинтэй үргэлжлэх хугацаа;

33.2.11.сунгалт;

33.2.12.иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.13.зөрчлийн тэмдэглэл;

33.2.14.байнга оршин суух хаяг, түүний өөрчлөлт;

33.2.15.гарын хурууны хээ.

33.3.Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн явах тохиолдолд оршин суух үнэмлэхээ гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хураалгана.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСААС ГАРАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.