34 дугаар зүйл. Монгол Улсаас гарах, гарахыг түдгэлзүүлэх

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Монгол Улсаас гарах, гарахыг түдгэлзүүлэх

34.1.Гадаадын иргэн Монгол Улсад байхыг зөвшөөрсөн хугацаанд багтаж тус улсаас гарна.

34.2.Дараахь үндэслэл байвал гадаадын иргэнийг дор дурдсан хугацаанд Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлнэ:

34.2.1.гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл;

34.2.2.шүүхээр ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэх хүртэл;

34.2.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарах, гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол. /Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

34.2.4.шүүхээс иргэний хэрэг үүсгэж, тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гарсан бол. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

34.3.Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга холбогдох байгууллагын саналыг үндэслэн гаргана.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

34.4.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 34.3-т заасан шийдвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.