35 дугаар зүйл. Монгол Улсаас гарахыг сануулах
35.1.Энэ хуулийн 27.3-т заасан үндэслэлээр оршин суух зөвшөөрөл олгоогүй, эсхүл урьд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус улсаас сайн дураараа гарахыг гадаадын иргэнд сануулна.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
35.2.Энэ хуулийн 35.1-д заасан сануулга авсан гадаадын иргэн 10 хоногийн дотор Монгол Улсаас гарах үүрэгтэй.