7 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар аймаг, нийслэлийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх.

3/улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бүх төрлийн геологийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээний дотор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/нутаг дэвсгэртээ хийгдсэн геологийн судалгааны болон нутаг дэвсгэртээ оршиж байгаа ашигт малтмалын талаархи мэдээллийг зохих журмын дагуу холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авч танилцах;

3/нутаг дэвсгэртээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бүх төрлийн геологийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4/энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох;

5/газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барихыг зогсоох;

6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.