4 дугаар зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа
4.1.Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараахь ажил хамаарна:
4.1.1.геодезийн сүлжээ байгуулах, одон орны тодорхойлолт, гравиметрийн хэмжилт хийх, төрөл бүрийн масштабын байр зүйн болон мөрөн, гол, нуурын ёроолын зураг үйлдэх, шинэчлэх, хэвлэх;
4.1.2.агаар, сансраас газрын зураг авах, боловсруулалт хийх;
4.1.3.төрөл бүрийн масштабтай тусгай зориулалт бүхий сэдэвчилсэн, сургалтын болон нийтийн хэрэгцээний газрын зураг зохиох, шинэчлэн хэвлэх;
4.1.4.хот, тосгон, бусад суурины газар доорх болон дээрх инженерийн байгууламж, ерөнхий төлөвлөгөө, тохижилтын дэвсгэр зураг хийх, шинэчлэх;
4.1.5.газар зүйн нэрийн жагсаалт (каталог) зохиож хөтлөх, толь бичиг, лавлах боловсруулж хэвлэх;
4.1.6.дэлхийн хэлбэр, хэмжээ, газрын гадаргын хэвтээ, босоо хөдөлгөөнийг тодорхойлох, зайнаас тандан судлах зэрэг геодези, зураг зүйн эрдэм шинжилгээний судалгаа явуулах;
4.1.7.геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлэх;
4.1.8.улсын хилийн шугамын байршлыг геодезийн аргаар тодорхойлох, шалгах;
4.1.9.газар, хот байгуулалт, инженерийн шугаман байгууламж, геологи, уул уурхайн болон бусад бүх төрлийн кадастрын зураг үйлдэх, инженер хайгуул, барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын үеийн геодезийн хэмжилт явуулах, өрөмдлөгийн цооног холбох;
/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.1.10. улсын аюулгүй байдлыг хангах болон гамшиг болон аюул үүсэх нөхцөлд геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх.
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/