5 дугаар зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг

5.1.Улсын Их Хурал геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлогыг тодорхойлох;

5.1.2.улсын хилийн шугамын дагуух байр зүйн зураг, геодезийн аргаар тодорхойлогдсон хилийн тэмдгийн солбицол, өндрийг батлах;

5.1.3.газар зүйн нэрийг батлах;

5.1.4.1:25000-аас багагүй масштабтай байр зүйн зурагт тэмдэглэгдсэн аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийн зургийг батлах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.5.геодези, зураг зүйн тоон мэдээлэл, байр зүйн зургийн нууцын зэрэглэл тогтоох, нууцыг ил болгох.

5.2. Засгийн газар геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1.геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулах солбицол, өндөр, тусгаг, масштаб, дүрслэх хавтгайн тогтолцоог батлах;

5.2.2./Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.2.3.олон улсын баримт бичигт тусгах, газрын зурагт хэрэглэгдэх Монгол Улсын газар зүйн нэр, улсын болон засаг захиргааны нэгжийн хилийн байршил, өөрчлөлтийн талаархи мэдээллийг холбогдох олон улсын байгууллагатай солилцох.

5.3./Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.4.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.4.1.геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

5.4.2.геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;

5.4.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

5.4.4.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх;

5.4.5.олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

5.4.6.иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох.

/Дээрх 5.4 дэх хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.4.7./Энэ заалтыг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нууцын зэрэглэлтэй материал үйлдвэрлэж, хадгалж байдгийн хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн хамгаалалтад байх бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.5.1.геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох солбицол, өндөр, тусгаг, масштаб, дүрслэх хавтгайн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх;

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.5.2.геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх;

5.5.3.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.4.байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх тусгай зөвшөөрөл олгох;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.5.геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг шалгах, баталгаажуулах;

5.5.6.олон улсын гэрээнд геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.7./Энэ заалтыг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.8.нууцын зэрэглэлтэй зургийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хянан шалгах;

5.5.9.төрөл бүрийн масштабтай байр зүйн болон дэвсгэр зургийг олгох, худалдах, шилжүүлэх, мэдээллээр хангах.

5.5.10.геодези, зураг зүйн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.5.11.Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.5.12.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.5.13.олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.5.14.иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.6.Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргийн зориулалтаар хийж буй геодези, газрын зургийн ажилд хяналт тавина.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.7.Төрийн захиргааны бусад төв байгууллага геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.7.1.геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийн биелэлтийг харъяалсан салбартаа зохион байгуулах;

5.7.2.улсын захиалга, даалгавраар болон салбарынхаа хүрээнд хийх геодези, зураг зүйн ажлын дараа жилийн захиалгыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор гаргаж өгөх; /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.7.3.өөрийн хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр хийгдэх геодези, зураг зүйн ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран сонгон шалгаруулалт (тендер)-ын журмаар явуулах. /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5.8.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.8.1.геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

5.8.2.нутаг дэвсгэртээ хамаарах байр зүйн зураг, зураг зүйн бүтээлд тусгагдах газар зүйн нэр, хил, шинээр байгуулагдсан болон өөрчлөгдсөн объектын талаархи мэдээлэл, геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, жил бүр тооллого явуулж дүнг дараа жилийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх;

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.8.3.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэн харьяа нутаг дэвсгэрт нь хийж байгаа геодези, зураг зүйн ажилд хяналт тавих;

5.8.4.нутаг дэвсгэртээ хамаарах газар зүйн нэрийн хэрэглээнд хяналт тавих, шинэ нэрийн талаар санал дэвшүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.