7 дугаар зүйл. Санхүүжилт

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Санхүүжилт

7.1.Улсын захиалга, даалгавраар хийх геодези, зураг зүйн ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Геодези, зураг зүйн улсын чанартай ажлын захиалагч нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байх бөгөөд жил бүр улсын захиалга, даалгаврыг боловсруулж улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.3.Салбар хоорондын болон орон нутгийн чанартай геодези, зураг зүйн ажлын захиалагч нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага байна.

7.4.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний захиалгаар хийгдэх геодези, зураг зүйн ажлыг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.