8 дугаар зүйл. Геодези, зураг зүйн улсын хяналт
8.1.Геодези, зураг зүйн улсын хяналт нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэний геодези, зураг зүйн талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий байгууллагаас баталсан заавар, дүрмийн биелэлтийг хангана.
8.2.Геодези, зураг зүйн улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.3.Геодези, зураг зүйн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.
БУСАД ЗҮЙЛ