70 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
70.1.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
70.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
70.1.2.даатгалын компани татан буугдсан;
70.1.3.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
70.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
70.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
70.2.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсон үндэслэлийг заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлж, хүргэсэн огноог тэмдэглэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
70.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Зохицуулах хороонд бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
70.4.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд дараахь агуулга бүхий мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
70.4.1.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай;
70.4.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэл, огноо.