71 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосноос үүсэх үр дагавар

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосноос үүсэх үр дагавар

71.1.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш даатгагч Зохицуулах хорооноос өгсөн зөвшөөрөлгүйгээр дараахь үйлдэл хийхийг хориглоно: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

71.1.1.шинээр даатгалын гэрээ байгуулах;

71.1.2.тухайн өдрөөс өмнө байгуулсан даатгалын гэрээг шинэчлэх, өөрчлөх.

71.2.Шаардлагатай гэж үзвэл даатгагч нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүрэг, давхар даатгалын хураамжийн төлбөр болон гэрээнээс үүссэн бусад зардлыг төлөх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.

71.3.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон талаархи мэдээллийг даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.