72 дугаар зүйл. Зохицуулах хороо даатгагчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Зохицуулах хороо даатгагчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах

72.1.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон, эсхүл энэ хуулийн 69.1, 70.1-д заасан үндэслэл байна гэж үзвэл нийтийн болон зээлдүүлэгч, даатгуулагчийн ашиг сонирхол, даатгагчийн өмч хөрөнгө, үйл ажиллагааг хамгаалах зорилгоор Зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

72.2.Зохицуулах хороо энэ хуулийн 72.1-д заасан нэхэмжлэл гаргахдаа даатгагчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

72.3.Даатгагчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй, эсхүл хүчингүй болгоогүй бол нэхэмжлэлийг энэ хуулийн 69.5, 70.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох тухай мэдэгдлийг даатгагчид өгөхөөс өмнө гаргаж болно.

72.4.Энэ хуулийн 72.1-д заасан нэхэмжлэлийн дагуу шүүх дараахь арга хэмжээг хэрэгжүүлж болно:

72.4.1.даатгагч болон бусад этгээдийн эзэмшилд буй өмч хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах зэрэг хэлцэл хийхийг хориглосон шийдвэр гаргах;

72.4.2.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгохоос өмнө даатгагчийн үйл ажиллагааг удирдан зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийг нэн даруй томилох;

72.4.3.компанийг татан буулгах;

72.4.4.даатгагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл авахаар холбогдох этгээдийг дуудан ирүүлэх.

72.5.Шүүх энэ хуулийн 72.4.2-т заасан бүрэн эрхт төлөөлөгчийг томилохдоо түүний эрх хэмжээ, цалин хөлс, шүүх болон Зохицуулах хороонд тайлан мэдээ гаргаж өгөх журмыг тогтооно.

72.6.Шүүх бүрэн эрхт төлөөлөгчийн талаар дараахь арга хэмжээг хэдийд ч авч болно:

72.6.1.эрх үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан даалгавар, зааварчилга өгөх;

72.6.2.эрх хэмжээг нь өөрчлөх;

72.6.3.бүрэн эрхийг нь дуусгавар болгох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.