73 дугаар зүйл. Даалгавар

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

73 дугаар зүйл. Даалгавар

73.1.Зохицуулах хороо даатгагчид албадлагын арга хэмжээ авахдаа дараахь агуулга бүхий даалгаврыг өгч болно:

73.1.1.даатгалын тодорхой ангилал, төрөл, хэлбэрийн үйл ажиллагаа эрхлэхийг түр зогсоох;

73.1.2.даатгалын тодорхой ангилал, төрөл, хэлбэртэй холбоотой шинээр гэрээ байгуулахыг хориглох;

73.1.3.байгуулсан даатгалын гэрээг өөрчлөхийг хориглох;

73.1.4.даатгалын нийт хураамжийн хэмжээг даалгаварт заасан хэмжээгээр тогтоох;

73.1.5.тодорхой төрлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох;

73.1.6.тодорхой хугацааны дотор өөрийн эзэмшилд буй хөрөнгө оруулалтыг чөлөөлөх;

73.1.7.хуульд заасан хугацаанаас өмнө санхүүгийн хяналт шалгалт хийх, шалгалттай холбогдуулан актуарч болон бусад этгээдийг томилох;

73.1.8.шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг энэ хууль, бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрэмд зааснаас богино хугацаанд гаргаж өгөх;

73.1.9.бизнес төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

73.1.10.даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

73.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон бол шаардлагатай гэж үзсэн бусад даалгаврыг өгч болно.

73.3.Энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу Зохицуулах хорооноос өгч буй аливаа даалгаврыг даатгагч биелүүлэх үүрэгтэй.

73.4.Тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон этгээдэд энэ хуулийн 73 дугаар зүйл нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.