74 дугаар зүйл. Шалгагчийг томилох
74.1.Зохицуулах хороо энэ хуулийн 67.1-д заасан үндэслэлээр албадлагын арга хэмжээ авахдаа тухайн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгах үүрэг бүхий нэг буюу хэд хэдэн этгээдийг шалгагчаар томилж болно.
74.2.Энэ хуулийн 74.1-д заасны дагуу томилогдсон шалгагч нь дараахь асуудлыг хянан шалгаж болно:
74.2.1.даатгагчийн үйл ажиллагаа, түүний шинж чанар;
74.2.2.даатгагчийн үйл ажиллагааны тодорхой асуудлууд;
74.2.3.даатгагчийн болон хувьцаа эзэмшигчдийн хяналт.
/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
74.3.Шалгагч нь шаардлагатай гэж үзвэл тухайн этгээдийн үйл ажиллагаа болон компанийн нэгдлийн бусад гишүүдийн үйл ажиллагааг хэдийд ч шалгаж болно.
74.4.Шалгагчийн томилолтын хугацаа болон нөхцөлийг Зохицуулах хороо өөрийн үзэмжээр тогтооно.
Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх, нэгтгэх