75 дугаар зүйл. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

75 дугаар зүйл. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх

75.1.Даатгагч даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлэх болон нэгтгэх хүсэлтээ Зохицуулах хороонд гаргаж зөвшөөрөл авна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

75.2.Зохицуулах хорооноос зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд даатгагчид дараахь зүйлийг хориглоно: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

75.2.1.даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлэх;

75.2.2.даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэх.

75.3.Энэ хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэх болон нэгтгэх тухай өргөдөл гаргах, өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааг даатгалын багц дүрмээр зохицуулна.

75.4.Шилжүүлэх болон нэгтгэх тухай зөвшөөрлийг олгохоос өмнө Зохицуулах хороо дараахь арга хэмжээг авч болно:

75.4.1.шилжүүлэх болон нэгтгэх нь зохимжтой эсэх талаар судлах;

75.4.2.даатгагч болон бусад этгээдээс шаардлагатай гэж үзсэн баримт бичиг, мэдээллийг шаардаж авах.

75.5.Энэ хуулийн 75.4.1-д заасныг Зохицуулах хороо буюу түүний эрх олгосон этгээд хэрэгжүүлэх бөгөөд зардлыг даатгагч хариуцна.

75.6.Зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагааны аливаа хэсгийг бусдад шилжүүлэх, эсхүл бусдын үйл ажиллагаатай нэгтгэх үр дагавар бүхий даатгагчийн байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

75.7.Зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааны аливаа хэсгийг бусдад шилжүүлэх болон нэгтгэх тухай гаргасан өргөдлийг нээлттэй хурлаар хэлэлцэж болох бөгөөд даатгагч болон бусад этгээдээс шаардлагатай нотлох баримт шаардаж болно.

Даатгагчийг татан буулгах

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.