46 дугаар зүйл. Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гарган өгөх

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гарган өгөх

46.1.Иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг шүүхээс заасан хугацаанд гаргаж өгнө. Хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэнэ.

46.2.Энэ хуулийн 46.1-д заасан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтан, иргэнд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.3.Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотойгоос бусад нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр холбогдох иргэн, хуулийн этгээд түүний албан тушаалтан гаргаж өгөх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

46.4.Энэ хуулийн 46.3-т заасан нотлох баримтыг гаргаж өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзвал түүнийг албадан гаргуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.