48 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагаа

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагаа

48.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. Харин хэргийн оролцогч ирээгүй нь уг ажиллагаа явуулахад саад болохгүй.

48.2.Хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг оролцуулна. Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй. Хөндлөнгийн гэрч тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй.

48.3.Хөндлөнгийн гэрч энэ хуулийн 48.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.