49 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч
49.1.Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.
49.2.Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй.
49.3.Орчуулагч, хэлмэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх үүрэгтэй.
49.4.Орчуулагч, хэлмэрч санаатайгаар буруу орчуулж, хэлмэрчилбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
49.5.Хэргийн оролцогчийн өөрөө сонгосон орчуулагч, хэлмэрчээс бусад шүүхээс томилогдсон орчуулагч, хэлмэрч нь эрх бүхий байгууллагаас орчуулгын ажил эрхлэх зөвшөөрөл авсан байна.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/