5 дугаар зүйл. Кадастрын зураглалын солбицлын тогтолцоо, масштаб, нарийвчлал

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Кадастрын зураглалын солбицлын тогтолцоо, масштаб, нарийвчлал

5.1.Бүх ангиллын кадастрын зураглалыг Геодези, зураг зүйн тухай хуульд заасан стандартын дагуу улсын геодезийн сүлжээнд холбож гүйцэтгэнэ.

5.2.Бүх ангиллын кадастрын зургийг мөрдөж байгаа зураг зүйн тусгаг, байр зүйн хавтгайн тогтолцоонд өргөрөг, уртрагийн өнцгийн болон далайн түвшнээс дээших харьцангуй өндрийн тоон хэмжээсээр тус тус илэрхийлнэ.

5.3.Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараахь масштабаар тус тус үйлдэнэ:

5.3.1.энэ хуулийн 4.1.2; 4.1.3 -т заасан төрлийн кадастрын зургийг 1:2000-аас багагүй масштабаар;

5.3.2.жимс жимсгэнэ, ногооны талбайн кадастрын зургийг 1:2000-аас, тариалангийн талбайд 1:25000-аас, хадлангийн талбайд 1:50000-аас, бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар.

5.4.Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.