6 дугаар зүйл. Кадастрын зураглалын мэдээллийн сан

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.1.Кадастрын зураглалын мэдээллийн сан нь геодези, зураг зүйн улсын нэгдсэн сангийн дэд сан байна.

6.2.Кадастрын зураглалын мэдээллийн санд дор дурдсан ажлын үр дүн, зураг мэдээлэл, бичиг баримт орно:

6.2.1.кадастрын зураглалын техникийн тайлан, гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, шуудангийн хаяг;

6.2.2.зураглалын үндэслэлийн болон хээрийн холболтын цэгүүдийн тэгшитгэн боловсруулсан солбицол, өндрийн жагсаалт, нарийвчлалын өгөгдөл, геодезийн ба зураглалын сүлжээний байрлалын бүдүүвч;

6.2.3.эдлэн газар болон нэгж талбарын ялгах дугаар, хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндрийн жагсаалт, тодорхойлолтын нарийвчлалын үзүүлэлт;

6.2.4.байр зүйн болон сэдэвчилсэн тодруулалтын зураг, тодорхойлолтын баримт бичиг;

6.2.5.зураглалын явцад шинээр байгуулсан үндэслэлийн цэгүүдийн төв, тэмдэгтийн бүдүүвч, тодорхойлолт;

6.2.6.ортофото зураг, кадастрын тоон зураг болон бусад шаардлагатай баримт бичиг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.