28.1.Татан буулгах комисс нь зээлдүүлэгч болон бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг дараах дарааллын дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна:
28.1.1.давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг болон давуу эрхийн хувьцааны татан буулгалтын үнэ, түүнчлэн энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу эргүүлэн худалдаж авах давуу эрхийн хувьцааны төлбөр;
28.1.2.энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу эргүүлэн худалдаж авах энгийн хувьцааны төлбөр.
28.2.Энэ хуулийн 28.1-д заасны дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн хуваарилна.