29 дугаар зүйл. Компанийг татан буулгасан тухай мэдээлэх

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Компанийг татан буулгасан тухай мэдээлэх

29.1.Татан буулгах комисс нь компанийн бүх эд хөрөнгийг хуваарилсны дараа компанийг татан буулгах замаар үйл ажиллагаа дуусгавар болсон тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, татан буулгах балансын нэг хувийг бүртгэх байгууллагад хүргүүлнэ.

29.2.Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд тооцох бөгөөд энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.

КОМПАНИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ, КОМПАНИЙН ХУВЬЦАА, БУСАД ҮНЭТ ЦААС

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.