30 дугаар зүйл. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө

30.1.Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.

30.2.Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.

30.3.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

30.4.Хуульд өөрөөр заагаагүй бол компанийг үүсгэн байгуулахад хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хязгаар тавихгүй.

30.5.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.