31 дугаар зүйл. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх

31.1.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай бүрд компанийн дүрэмд өөрчлөлт оруулна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.2.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно:

31.2.1.нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах;

31.2.2.хувьцаа нэмж гаргах замаар өсгөх;

31.2.3.өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авч, хүчингүй болгох замаар бууруулах.

31.3.Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй.

31.4.Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 31.3-т заасан нөхцөл байдал үүссэн тухай болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор тухайн компанийн зээлдүүлэгчид мэдээлэх үүрэгтэй.

31.5.Энэ хуулийн 31.3-т заасан асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй тохиолдолд тухайн компанийн хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, хувьцаат компанийн тухайд Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийг шүүхийн журмаар татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.