33 дугаар зүйл. Компанийн зарласан болон гаргасан хувьцаа

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Компанийн зарласан болон гаргасан хувьцаа

33.1.Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ.

33.2.Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ.

33.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцааны төрөл тус бүрээс гаргах хувьцааны тоо, гаргах хугацаа, нөхцөлийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно.

33.4.Гаргасан хувьцааны тоог компанийн балансад төрөл тус бүрээр нь тусгана.

33.5.Аль нэг төрлийн зарласан хувьцааны тоо нь тухайн төрлийн хувьцааны гаргасан тоо болон тухайн хувьцаанд хөрвөх үнэт цаасыг хөрвүүлэхэд шаардагдах хувьцааны тооны нийлбэрээс багагүй байна.

33.6.Компаниас гаргасан хувьцаа нь түүнийг компани худалдан авах буюу эргүүлэн авах, эсхүл бусад төрлийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх хүртэл эргэлтэд байна.

33.7.Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно.

33.8.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь энэ хуулийн 33.7-д заасан хувьцааг дахин гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.