39 дугаар зүйл. Хувьцаанд хөрвөх үнэт цаас
39.1.Компанийн давуу эрхийн хувьцаа, өрийн бичгийг тодорхой нөхцөлд тодорхой тооны энгийн хувьцаанд хөрвүүлэх болзолтойгоор гаргаж болно.
39.2.Давуу эрхийн хувьцаа, өрийн бичгийг энгийн хувьцаанд хөрвөх эрхийг гэрчлэх эрхтэйгээр гаргах тохиолдолд хувьцаанд хөрвөх үнэт цаасыг хамт гаргана.
39.3.Хувьцаанд хөрвөх үнэт цаасны бүрдүүлбэрт хөрвөх үнэт цаасны төрөл, хөрвөх энгийн хувьцааны тоо, хөрвөх үнэ, хугацаа зэргийг заасан байна.
39.4.Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаасны хөрвөх үнэ нь уг үнэт цаасыг гаргах өдрөөс өмнөх тухайн төрлийн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс доогуур байж болохгүй.
39.5.Хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргаж байгаа үед энгийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшилд байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тухайн үнэт цаасыг энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.