40 дугаар зүйл. Опцион

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Опцион

40.1.Компанийн дүрмээр зөвшөөрсөн тохиолдолд компани тодорхой тооны энгийн болон давуу эрхийн хувьцааг тогтоосон үнээр, тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан опцион гаргаж болно.

40.2.Опционы бүрдүүлбэрт нэгж опцион эзэмшигчийн худалдах болон худалдан авч болох хувьцааны тоо, төрөл, үнэ, эцсийн хугацааг заана.

40.3.Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцааг худалдах, худалдан авах опционд заасан хувьцааны үнэ нь опционыг гаргах өдрөөс өмнөх тухайн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс доогуур байж болохгүй.

40.4.Энгийн хувьцааг худалдах, худалдан авах опцион гаргах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тухайн үнэт цаасыг энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.