41 дугаар зүйл. Компанийн өрийн бичиг

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Компанийн өрийн бичиг

41.1.Компани тодорхой хугацааны дараа тогтоосон хүү төлж, эргүүлэн худалдаж авах нөхцөлтэйгөөр өрийн бичиг гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

41.2.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 41.1-д заасны дагуу өрийн бичиг гаргах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргана.

41.3.Энэ хуулийн 41.2-т заасан шийдвэрт өрийн бичгийн хэмжээ, төрөл, хугацаа, гаргасан үнэ, хүүгийн хэмжээ, хүү төлөх хугацаа, эргүүлэн худалдаж авах үнэ, бусад мэдээллийг заана.

41.4.Компани нь нэг удаа бүрэн төлөгдөх, эсхүл хэсэгчлэн төлөгдөх өрийн бичиг гаргаж болно.

41.5.Компанийн өрийн бичиг нь өөр компаниас тусгайлан гаргасан барьцаа, баталгаатай байж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

41.6.Өрийн бичиг гаргах шийдвэрт заасан бол компани гаргасан өрийн бичгээ төлөгдөх хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдаж авч болно.

41.7.Энэ хуулийн 41.6-д заасны дагуу өрийн бичгийг эргүүлэн худалдаж авах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.