42 дугаар зүйл. Үнэт цаас гаргах тухай шийдвэр

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Үнэт цаас гаргах тухай шийдвэр

42.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, компанийн дүрэмд заасан бусад төрлийн үнэт цаас болон өрийн бичиг гаргах тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ гаргах бөгөөд уг шийдвэрт үнэт цаасны төрөл, тоо, гаргах хугацаа, нөхцөлийг заана.

42.2.Компани зарласан энгийн хувьцааг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь гаргах үүрэгтэй.

42.3.Компани давуу эрхийн хувьцааг зарласан хэмжээгээр нь, эсхүл зарим хэсгийг нь гаргаж болохоос гадна тодорхой хугацаанд гаргахгүй байж болно.

42.4.Компани нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас болон хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.