43 дугаар зүйл. Хувьцаа болон бусад үнэт цаасны үнийг тогтоох

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43.1.Дор дурдсанаас бусад тохиолдолд хувьцаа болон бусад үнэт цаасны үнийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно:

43.1.1.хувьцаанд хөрвөх үнэт цаас болон опцион гаргах үед үнийг тогтоосон бол;

43.1.2.хувьцаа худалдаж авах эрхийн бичгээр хувьцааг худалдаж байгаа бол;

43.1.3.компани үүсгэн байгуулах үед үүсгэн байгуулах баримт бичигт хувьцааны үнийг тогтоосон бол;

43.1.4.хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заасан бол.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.