47 дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах нөхцөл

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах нөхцөл

47.1.Компани нь дор дурдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:

47.1.1.ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;

47.1.2.ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх;

47.1.3.компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх.

47.2.Компани эргүүлэн худалдаж авсан өөрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй.

47.3.Компани нь дараах нөхцөлд давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:

47.3.1.ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;

47.3.2.компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй давуу эрхийн хувьцааг бүрэн авсан байх.

47.4.Ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгө нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь ногдол ашгийг шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор зээлдүүлэгчид өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.