48 дугаар зүйл. Компанийн эд хөрөнгийн захиран зарцуулалтад тавих хязгаарлалт

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Компанийн эд хөрөнгийн захиран зарцуулалтад тавих хязгаарлалт

48.1.Зээлдүүлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор компанийн өөрийн хөрөнгө тухайн үеийн компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багасах, эсхүл компани төлбөрийн чадваргүй болохоор байвал компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс доогуур үнээр бусдад худалдахыг хориглоно.

48.2.Энэ хуулийн 48.1-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

КОМПАНИ ӨӨРИЙН ГАРГАСАН ҮНЭТ ЦААСЫГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.