51 дугаар зүйл. Компанийн хувьцааг нэгтгэх болон хуваах

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Компанийн хувьцааг нэгтгэх болон хуваах

51.1.Компани нь хоёр буюу түүнээс дээш тооны хувьцааг тухайн төрлийн нэг шинэ хувьцаанд хөрвүүлэх замаар хувьцаагаа нэгтгэж болно.

51.2.Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны нэгээс дээш хувьтай тэнцэх бүхэл тооны хувьцааг нэгтгэхийг хориглоно.

51.3.Компани нь нэг хувьцааг тухайн төрлийн шинэ хоёр буюу түүнээс дээш тооны хувьцаанд хөрвүүлэх замаар өөрийн гаргасан хувьцаагаа хувааж болно.

51.4.Компани нь хувьцааг хуваах болон нэгтгэсний үр дүнд бий болсон хувьцааны бутархай үлдэгдлийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон үнээр эргүүлэн худалдаж авч болно.

51.5.Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваах тухай асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

51.6.Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваахад компанийн зарласан тухайн төрлийн хувьцааны тоонд орсон өөрчлөлтийг компанийн дүрэмд тусгаж, энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

51.7.Компани хувьцаагаа нэгтгэх буюу хуваахдаа түүнийг худалдан авах эрхийн бичиг болон түүнд хөрвөх үнэт цаасны бүрдүүлбэрт зохих өөрчлөлт оруулах үүргийг хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.