53 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчийн шаардлагаар компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах

53.1.Дор дурдсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй:

53.1.1.нийлүүлэх, нэгтгэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах;

53.1.2.компани энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн;

53.1.3.компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан;

53.1.4.компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

53.2.Хувьцаа эзэмшигч дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 75 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа, түүнчлэн төрийн өмчийн эзэмшилд байсан компанийн хувьцааны хяналтын багцыг хувьчлан авсан тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.

53.3.Компани нь хувьцааны хяналтын багцыг хувьцааг эзэмшиж байгаа этгээдэд энэ хуулийн 53.5-д заасан үнээр худалдан авахыг зөвшөөрч болно.

53.4.Энэ хуулийн 53.1, 53.2-т заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг уг шаардах эрх үүссэн өдөр компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлд байсан мэдээллийг үндэслэн гаргана.

53.5.Компани нь хувьцаа эзэмшигчийн шаардлагаар эргүүлэн худалдаж авах хувьцааг энэ эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдан авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.