56 дугаар зүйл. Хувьцааны хяналтын багц, түүнийг худалдан авах

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Хувьцааны хяналтын багц, түүнийг худалдан авах

56.1.Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ.

56.2.Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана.

56.3.Хувьцааны хяналтын багцыг худалдан авахаар санал болгосон хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ асуудлаар саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор тусгайлан шийдвэр гаргаагүй бол хувьцааны хяналтын багцыг эзэмшихээр санал гаргасан этгээдэд хувьцаа эзэмшигчдийн зүгээс хувьцаагаа худалдахад нь саад учруулах эрхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.