58 дугаар зүйл. Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан тухай мэдэгдэх
58.1.Хувьцаат компанийн энгийн хувьцааны гуравны нэгээс дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан буюу эзэмшиж байгаа этгээд нь энэ хэмжээний хувьцааг худалдан авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор өөрийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, тус бүрийн эзэмшлийн хувьцааны тоо зэргийн талаарх мэдэгдлийг тухайн компани болон Санхүүгийн зохицуулах хороонд тус тус бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
58.2.Энэ хуулийн 58.1-д заасан мэдэгдлийг компани болон Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
КОМПАНИЙН УДИРДЛАГА