64 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

64 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх

64.1.Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-өөс тогтоосон бүртгэлийн өдрөөр тасалбар болгон компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээд гарган тухайн хурал зарласан этгээдэд хүргүүлнэ.

64.2.Хувьцаат компанийн хувьд бүртгэлийн өдрийг төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах үед тогтоох бөгөөд энэ өдөр нь хурал хуралдуулах тухай шийдвэр гарсан өдрөөс өмнө байж болохгүй.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

64.3.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал болох өдөр нь бүртгэлийн өдөр болно.

64.4.Бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр болон хувьцаа эзэмшигчдийн хурлын зард заана.

64.5.Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт нь хувьцаа эзэмшигч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшлийн хувьцааны төрөл, тооны талаарх мэдээллийг агуулсан байна.

64.6.Компани нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг эзэмшигч этгээдийн шаардсанаар түүнд танилцуулах үүрэгтэй.

64.7.Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээдийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.