70 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

70.1.Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно:

70.1.1.энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй;

70.1.2.хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн;

70.1.3.хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн.

70.2.Хувьцаат компанийн хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч энэ хуулийн 70.1-д заасан үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.