71 дугаар зүйл. Саналын хуудас

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Саналын хуудас

71.1.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудлаар өгөх саналыг саналын хуудсаар авах бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компани энэ аргыг хэрэглэж болно.

71.2.Хувьцаа эзэмшигч энэ хуулийн 71.1-д заасны дагуу өгөх саналаа саналын хуудсанд тэмдэглэн тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисст ирүүлнэ.

71.3.Энэ хуулийн 71.1-д заасан саналын хуудасны агуулга, загварыг хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарласан этгээд батална.

71.4.Саналын хуудсанд дараах зүйлийг тусгана:

71.4.1.компанийн оноосон нэр;

71.4.2.хурал хуралдах газар, өдөр, цаг;

71.4.3.хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, түүний эзэмшлийн хувьцааны төрөл, тоо;

71.4.4.санал хураалтаар шийдвэрлэх асуудлын томьёолол, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

71.4.5.төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгоход хэрэглэх санал хураах аргын нэр /ердийн, кумулятив/.

71.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгуульд ердийн журмаар саналаа өгөхөд асуудал бүрээр "зөвшөөрсөн", "татгалзсан", "түдгэлзсэн" аль нь болохыг тэмдэглэсэн саналын хуудсыг, кумулятив аргаар санал өгөхөд уг аргын тухай тайлбар бүхий тухайн нэр дэвшигчид өгөх саналын тоог тус тус тэмдэглэсэн саналын хуудсыг хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.