72 дугаар зүйл. Саналын хуудсыг хүчинтэйд тооцох

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Саналын хуудсыг хүчинтэйд тооцох

72.1.Саналын хуудсаар өгсөн саналыг дараах тохиолдолд хүчинтэйд тооцно:

72.1.1.ердийн журмаар санал өгөх асуудалд санал өгөх хувилбарын зөвхөн нэгийг тэмдэглэсэн;

72.1.2.төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүдийг ердийн журмаар санал хурааж сонгох тохиолдолд нэр дэвшигчийг дэмжсэн санал нь сонгогдох гишүүдийн тооноос илүүгүй байх;

72.1.3.кумулятив аргаар санал хураан сонгох тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшигч бүрд өгсөн саналын тооны нийлбэр нь тухайн хувьцаа эзэмшигчийн саналын эрхийн тооны нийт дүнгээс илүүгүй байх бөгөөд саналын эрхийн тооны нийт дүн нь тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа саналын эрх бүхий энгийн хувьцааны тоог сонгогдох гишүүний тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байна.

72.2.Төлөөлөн удирдах зөвлөл болон бусад удирдлагын байгууллагын гишүүнийг сонгохоос бусад тохиолдолд санал өгөх хувилбарын зөвхөн нэгийг нь тэмдэглэсэн байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.