78 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

78 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

78.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.

78.2.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ.

78.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний үүргийг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн томилсон гишүүн гүйцэтгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.