86 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэл гаргах эрх
86.1.Компанийн хувьцаа эзэмшигч нь дангаараа, эсхүл бусад хувьцаа эзэмшигчидтэй хамтран компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тохиолдолд компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
86.2.Компани болон түүний энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учирсан хохирлыг энэ хуулийн 84.10-т заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
ИХ ХЭМЖЭЭНИЙ ХЭЛЦЭЛ