87 дугаар зүйл. Их хэмжээний хэлцэл
87.1.Их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно:
87.1.1.хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/;
87.1.2.компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалт.
87.2.Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.
87.3.Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь аудиторын зөвлөмжийн дагуу эд хөрөнгийн балансын үнийг мөнгөний ханшны уналтын түвшинтэй зохицуулан шинэчилж дахин тогтоож болно.
87.4.Компани нэг өмчлөгчтэй бөгөөд уг этгээд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх тохиолдолд энэ хуулийн арван нэгдүгээр бүлгийн заалт хамаарахгүй.