88 дугаар зүйл. Их хэмжээний хэлцэл хийх
88.1.Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.
88.2.Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ.
88.3.Их хэмжээний хэлцэл хийх асуудлаар эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.
88.4.Компани нь тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн их хэмжээний хэлцэл, түүний үнэ зэргийг улирал, жилийн тайлангийн тодруулгад тусгах замаар нийтэд мэдээлэх үүрэгтэй.
СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХЭЛЦЭЛ