95 дугаар зүйл. Компанийн нягтлан бодох бүртгэл, тайлан

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

95 дугаар зүйл. Компанийн нягтлан бодох бүртгэл, тайлан

95.1.Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна.

95.2.Хувьцаат компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон нэмэлт, мэдээллийг санхүүгийн тайлангийн хамт дээрх газруудад тогтоосон хугацаанд нь хүргүүлэн нийтэд мэдээлэх үүрэгтэй.

95.3.Компанийн санхүүгийн жилийн эхлэх, дуусах хугацааг компанийн дүрмээр тогтооно.

95.4.Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.